Terms of Service
Terms of Service
- 1. Noblebooks.mn нь "НОУБЛ ЛАЙФСТАЙЛ" ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- 2. Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
- 3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
-
- - ”Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://noblebooks.mn/-г (цаашид “NOBLE” гэх)
- - ”Хэрэглэгч” гэж noblebooks.mn үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “NOBLE”-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг
- - ”Албан ёсны гэрээт борлуулагч” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг
- - ”Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийн танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
- 4. Хэрэглэгч нь “NOBLE”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” Гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийн зөвшөөрсөн тооцно.
- 5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах бүрэн эрхтэй. Татгалзсан тохиолдолд “NOBLE”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох ба үр дагавар үүсэхийг анхаарна уу.
- 6. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "НОУБЛ ЛАЙФСТАЙЛ" ХХК /цаашид компани гэх/ болон худалдан авагч /цаашид хэрэглэгч гэх/ нар /цаашид “Талууд” гэх/ хамтран хяналт тавина.
- 7. “www.noblebooks.mn” худалдааны тэмдэгт нь "НОУБЛ ЛАЙФСТАЙЛ" ХХК-н өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр , загварыг хуулах , олшруулах , дуурайх , өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
- 8. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
- 1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “NOBLE”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “NOBLE”-с Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- 2. “NOBLE”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “NOBLE”-д нэвтрэх боломжтой.
- 3. “NOBLE”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
- 4. Хэрэглэгч нь “NOBLE”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- 5. Хэрэглэгч “NOBLE”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд www.noblebooks.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/...................................-д хандан мессеж илгээх, contact@nobleboooks.mn цахим хаяг, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
- 6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- 7. “NOBLE”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “
- 8. "НОУБЛ ЛАЙФСТАЙЛ" ХХК хариуцна.
- 1. “NOBLE” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- 2. Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “NOBLE”-ээс мэдэгдэл илгээнэ.
- 3. Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-72 цагт, хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ.
- 4. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний захиалгын төлбөрийг цахим зээлийн үйлчилгээгээр төлөх нөхцөлд банк таны зээлийн хүсэлтийг баталсан цагаас хойш 24-72 цагийн дотор захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.
- 5. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.